11 удаагийн хулгайн үйлдэлтэй гэмт этгээдүүдийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 11 удаагийн хулгайн үйлдэлтэй гэмт этгээдүүдийг баривчилжээ.
Эрхэлсэн тодорхой ажилгүй 18 настай О нь орон сууцны нэг давхарын айлуудын цонхоор нэвтэрч, LCD, LED зурагт хулгайлдаг бөгөөд 21 настай Б нь унаагаар үйлчилдэг байжээ. Сэжигтэн Б, О нар энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ. Сэжигтэн Б, О нарыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байсан байна. Тэдний үйлдвсэн 11 удаагийн хэргийг нэгтгэж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгах болжээ.
Иргэдийг цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэхийг ЦЕГ-аас анхааруулав.
Ч.Ариунболд