Олон нийтийн цагдаа нар замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-21 14:32:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарт хяналт тавихад Олон нийтийн цагдаагийн 52 ажилтан ажиллах болжээ.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч иргэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяныг зохион байгуулж байна. Тус аянд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг оролцуулах болж, ЗЦА-наас  Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар сургалтад хамруулсан байна.

Олон нийийн цагдаа нь нийтийн хэв журам сахиулах, иргэдэд хууль, тогтоомжийг таниулах үүрэгтэй ажилладаг байсан бол өнөөдрөөс замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих боллоо.

Ч.Ариунболд
相关新闻