Маргааш төв талбай орчмын замын хөдөлгөөнийг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн баяр буюу маргааш нийслэлийн төв талбай, ойр орчмын гудамжны замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа болохтой холбогдуулан ЗЦА-аас тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн гудамж болон баруун, зүүн талын нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг 10.00-18.00 цагийн хооронд хааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана хэмээн мэдээллээ.
Ж.Батсайхан