Автобусны дугуй хагарч осолдсоноос 54 настай иргэн гэмтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-13 17:11:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд хэт халснаас авто тээврийн хэрэгсэл, замын халалтад ч нөлөөлж эхлэсэн бололтой. Өчигдрийн халуун өдөр замын хөдөлгөөнд оролцож байсан автобусны дугуй буудаж хагарсны улмаас зорчигч эмэгтэй бэртэж гэмтсэн хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Уг осол нийслэлийн " Баянзүрх  дүүргийн 4 дүгээр ны хороо Зүүн дөрвөн замын уулзварын орчим автобусны дугуй хагарч хүн гэмтлээ” гэсэн дуудлага өгснөөр  газар дээр нь шалгахад   Сүхбаатар дүүргийн 12дугаар  хороонд суух Б-гийн жолоодож явсан"Aero city-540"  автобус Улиастайгаас Дэнжийн-1000 чиглэлд зорчиж явахдаа  зүүн хойд талын дугуй буудаж хагарчээ. Тус автобусны зорчигч 54 настай эмэгтэй хүндээр  гэмтсэн хэргийг шалгаж байна.

Ж.Батсайхан
相关新闻