Өмнөговь аймгийн Цагдаагийн тоног төхөөрмжийг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-14 17:45:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-аас аймаг орон нутгийн цагдаагийн хэлтсүүдээ шинэ тоног төхөөрөмжөөр хангах ажил өрнүүлж байна. Энэ ажлыг орон нутгийн удирдах байгууллагатай хамтран шийдвэрлэж байгаа юм.  Энэ удаа Өмнөговь аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлд цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчлэхийг  тусгасан нь биелэлээ олов. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдад 70 ширхэг хэт богино долгионы станцыг аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр гардуулан өгч амжилт хүслээ. Манай аймгийн Цагдаагийн газар нь 150 гаруй алба хаагчидтай, одоогийн байдлаар 48 ширхэг хэт богино долгионы станцтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн хэт богино долгионы 70 ширхэг станцыг нэмж өгснөөр нийт 118 алба хаагч мэдээллийг нэг цагт шуурхай авах боломжтой болж байна. Үүний үр дүнд иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцөл илүү сайжирч байна. Мөн архидан согтуурах түүнээс үүдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлан хэрэгжүүлж байна.
Ж.Батсайхан
相关新闻