"Говь" ХК хандивын 50 хувийг Онцгой байдлын албанд зориулна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 14 буюу хоёр хоногийн өмнө тус компанийн үйлдвэрийн барилгад гал гарч, дээврийн хэсэг нь бүрэн шатсан. Онцгой байдлын албаны 200 гаруй алба хаагч 10 гаруй цаг ажиллан галыг унтраасан ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар саатаад байгаа юм. Галын улмаас хохирсон "Говь" ХК-д туслах аян нийгмийн сүлжээнд өрнөж, байгууллага аж ахуйн нэгжүүд болон иргэд олон хэлбэрээр тусалж эхэлсэн. Харин өнөөдөр тус компани албан ёсоор хандивын данс нээж, ирэх 9 дүгээр сарын 1-н хүртэл ажиллуулах болсоноо мэдэгдэв. Хандивын дансанд цугларсан мөнгөний 50 хувийг ОБЕГ-ын Гал унтраах ангид техник хэрэгсэл авахад зориулах аж.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал