Улсын хэмжээнд 21 түймэр асч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-15 16:52:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 21 түймэр асч байна.
 
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 700 албан хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж. 

Түймэр эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулж Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.

Түймрийн дэгдэлт  ихэсч байгаа тул Онцгой байдлын Ерөнхий газраас нийт иргэддээ хандаж хуурайшилт ихтэй бүс нутгаар зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж аялж амрахыг анхаарууллаа.

Б.Туул
相关新闻