Иргэдээс ирүүлсэн хандив 30 сая төгрөгт хүрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн сүлжээн дэх "Гал сөнөөгчдөд туслах групп"-ээс санаачлан ОБ-ын байгууллагынханд туслах сайн дурын аяныг өрнүүлж буй.
Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан аж.
Тус группын залуучууд өчигдрөөс эхлэн онцгой байдлын алба хаагчдад зориулж гал унтраах хэрэгсэл болон хоол хүнс, цэвэр ус зэргийг цуглуулж байна. Одоогийн байдлаар бэлэн мөнгөний хандив 30.395.516 төгрөгт хүрсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн эхний хандивын эд зүйлсийг түймрийн бүсэд хүргэжээ. Мөн зарим аж ахуй нэгж, байгууллагууд туслалцаа үзүүлж эхэллээ.
Тухайлбал, Юнител групп, Кью Си Эм ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлээд байгаа бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан аж.
Мөн иргэдийн хандивыг Онцгой байдлын ерөнхий газар, нэмэлт санхүүжилт нэрээр Төрийн сангийн 100900031405 тоот дансаар хүлээн авахаар болжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн иргэд байгууллагын санал ирсээр байгаа тул данс нээсэн аж.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ОБЕГ-ын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой юм.
Б.Туул