Засвар хийж байсан дөрвөн хүн өндрөөс унаж амиа алдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн 8 давхраас унаж амь насаа алдлаа.
Тодруулбал "Монгол кино" үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн иргэн унаж хоёр нь хүнд гэмтэж, хоёр хүн иргэн нас барсан гэсэн дуудлага НОБГ-ын Шуурхай удирдлагын төвд 15:01 цагт иржээ. Дуудлагаар нийслэлийн Аврах анги аюулгүй байдлыг ханган ажилласан бөгөөд хүнд гэмтсэн хоёр иргэнийг эмнэлэгт хүргэх замд нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Цагдаагийн байгууллага осол болсон газрыг хамгаалалтад авч, хэмжилт шалгалтууд хийсэн бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Н.Туяа