Гамшгийн эрсдлийн хуралд Шадар сайд, ОБЕГ-ын дарга нар оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 14:07:31

БНЭУ-ын Шинэ Дели хотноо болж байгаа гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд баримтлах "Сендайн хүрээ баримт бичиг"-ийг бүс нутагт хэрэгжүүлэх Азийн удирдагчдын хуралд Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцож байна. 

Энэ сарын 17-19-нд болж буй уг хуралд оролцохын зэрэгцээ Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын төлөөлөгч Маргарета Волстром, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх, Японы Төрийн сайд Фүмиаки Мацүмото нартай улзаж гамшгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцсан байна. Мөн 2018 онд Улаанбаатар хотод болох хурлын бэлтгэлийн талаар ч санал бодлоо солилцжээ.

Ж.Батсайхан

 

相关新闻