Машиндаа угаартахаас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨчигдрийн байдлаар нийслэлд 155 гэмт хэрэг, 1096 зөрчил бүртгэгджээ. Зам тээврийн 357 осол гарсан байна.
Хамгийн ноцтой нь, иргэдэд сэрэмжлүүлэхээс болохгүй нэгэн явдал өнгөрөгч шөнө болжээ. 34 настай Б машиндаа угаартаж нас барсан дуудлага байв. Хохирогч согтуурсан үедээ машинаа халааж байгаад угаартсан байдалтай амь нас нь осолджээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.Тиймээс Цагдаагийн газраас иргэдийг машинаа халаахдаа болгоомжтой байх, согтуугаар машинаа халаахгүй байх, санаатай болонс анамсаргүйгээр угаартахаас сэрэмжлүүлэв.
Ж.Батсайхан