ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа танилцуулав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаараа өнөөдөртөө багтаж хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэнэ.
注释