Төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЕрөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Хууль сахиулахын их сургууль хамтран “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол, практикийн хурал энэ сарын 21-ний өдөр зохион байгуулжээ.
Хурлаар төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагын стратеги, бодлогын түвшинд тулгамдаж буй асуудал, төрийн албаны албан тушаалтны хариуцлагын тогтолцоог сайжруулах, албан тушаалд дэвших, албан тушаалтныг сургах, төрийн албаны зарчим зэрэг сэдвийг хөндөж, хэлэлцүүлсэн байна.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академи зэрэг төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцжээ. Түүнчлэн хурлын илтгэлд тусгасан болон эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс гаргасан саналыг үндэслэн зөвлөмж боловсруулсан байна.
Н.Туяа