Автобусны жолооч 15 хүнийг гэмтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Сутайн буянт" компанийн автобусны жолооч авто замын осол гаргаж, зорчигчдоос гадна буудал дээр автобус хүлээсэн хүмүүсийг гэмтээсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсныг ЗЦГ-аас мэдээллээ.
Хальтиргаа гулгаатай үед хайхрамжгүй явснаас “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал дамнан мөргөөд улмаар Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг мөргөн нураажээ. Ослын улмаас 15 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртсэн иргэдийг ГССҮТ-д хүргэжээ. Уг хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байна.
Ж.Батсайхан