С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах эсэхийг маргааш шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-09 14:45:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өнгөрөгч 4 дүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. 
С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгах болсон тул Нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 4 дүгээр сарын 12-нд Прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь  маргааш дуусна. Тиймээс С.Баяр, Ч.Сайханбилэг  нарыг суллах, үргэлжлүүлэн хорих эсэхийг  Шүүх маргааш болох хурлаараа шийднэ.
Ж.Батсайхан
相关新闻