Нийслэлийн цагдаагийн байгууллагаас хүүхдүүдээ баярлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн газраас “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгт Нийслэлийн цагдаагийн байгууллагын 150 алба хаагч, хүүхдүүдийн хамт оролцож, авхаалж самбаа сорьсон буухиа болон АХА тэмцээнд оролцлоо. Мөн үеэр хүүхдүүд цагдаагийн хуягласан техник, тоног төхөөрөмж, хамгаалалтын тусгай хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчдын сургасан нохойтой үзүүлбэрийг сонирхлоо.
Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Алтанзул, “Цагдаагийн албан хаагчдын гэр бүлд албаны үйл ажиллагааг сурталчлах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр цагдаагийн албан хаагчдын гэр бүлийнхэн 12 баг болон хуваагдаж хоорондоо өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулж байна. Мөн авъяаслаг хүүхдүүдийнхээ урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо. Ингэснээр хүүхдүүд аав, ээжийнхээ ажлаар бахархах, цагдаагийн албаны чиг үүргийг мэдэхэд чухал ач холбогдолтой” гэлээ.
Цагдаагийн албан хаагчид гэр бүл, хүүхэддээ төдийлөн цаг зарцуулж чаддаггүйг цагдаагийн хошууч Г.Галбадрах хэлээд “Цагдаагийн алба хаагчид Цагаан сар, Үндэсний их баяр" наадам гэх мэт бүх нийтийн амралтын өдрүүдээр тогтмол ажиллаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас алба хаагчдыг гэр бүлдээ цаг зарцуулах, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна” гэлээ.
Өдөрлөгт оролцож буй хүүхдүүд үргэлж завгүй ажиллаж байдаг аав, ээжтэйгээ хамт тэмцээн уралдаанд оролцож, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж байгаадаа баяртай байлаа. Мөн өнөөдрийн өдөрлөгөөс хамгийн сонирхолтой нь нохойтой үзүүлбэр байсан гэнэ.

Г.Ариунболор