Сири улсын иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор барьсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-17 11:54:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мөн Галшар суманд Арабын Сири улсын иргэн I, A, R нар зохих зөвшөөрөлгүй шонхор шувуу барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн Баянхутаг сумаас иргэн М, М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 6 тооны адууг бэлчээрт нь төхөөрч, шулсан хэргийг тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халуун мөрөөр нь илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж  байна.
Ж.Батсайхан

相关新闻