Ирэх долоо хоногт ОХУ-аас 500 орчим иргэнээ татан авна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын
25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ОХУ-ын
Европын хэсэг дэх хотуудад буй монгол иргэд, оюутнуудыг, 26, 27-нд
Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудад буй иргэд, оюутнуудыг
Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор хэсэгчлэн татахаар ажиллаж байгааг
ОХУ дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.
1893 days