Парламентын номын санг ШУА-иас эрхлэн гаргасан ном, товхимлоор баяжуулав
Улаанбаатар, 2023 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, ШУА-ийн хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн эрхлэн гаргадаг шинжлэх ухааны судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимлыг харилцан солилцдог уламжлалтай. Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл тус академиас сүүлийн жилүүдэд эрхлэн хэвлүүлсэн 17 нэр төрлийн 50 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг Парламентын номын санд өнөөдөр хүлээлгэн өглөө.
339 days