Багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаарх ажлын хэсэг удирдамжаа баталлаа
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
3 days