‘’MONGOLIA MINING 2021” үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан Монголын хамгийн том олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн “Mongolia Mining 2021” арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
1336 days