Эрээний боомт хаагдсан ч Ханги-Мандалаар төмрийн хүдэр экспортолж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны мэдээгээр манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр Баянхошуу, Ханги-Мандал, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг 4 боомтоор явагдаж байна. Корона вирусний халдварын улмаас БНХАУ Эрээний боомтыг хаагаад байгаа ч хоёр талын яриа, уулзалтын дүнд Ханги-Мандал боомтоор 2 улсын хооронд экспорт, импорт хийхийг тохиролцон зөвшөөрөөд байна. Тиймээс манай улс голцуу төмөр замаар гаргадаг төмрийн хүдрийг дээрх боомтоор автомашинаар тээвэрлэн мөн экспортолж байна.
1193 days