Татвар ногдуулах хугацааг хойшлуулахаар шийджээ
ВАШИНГТОН. /ТАСС/. Худалдааны салбарт үүссэн маргааныг зохицуулах асуудлаархи Америк, Хятадын яриа хэлэлцээ Вашингтон хотод үр дүнтэй болсонтой холбоотойгоор Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
2269 days