Шинэ сургуулийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлнэ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг энэ онд "Боловсрол-2032" хөтөлбөрийг баталсан. “Боловсрол 2032” хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын авьяасыг хөгжүүлэх, судлагдахуун хичээл бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх, багшийн чадавхийг сайжруулах үе шаттай богино хугацааны гадаад, дотоодын сургалтад хамруулах, амжилттай суралцаж буй багш сурагчдад тэтгэлэг олгох, техник хангамж, сурч боловсрох орчныг сайжруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан.
1307 days