Коронавирусний халдварын тохиолдол 4717-д хүрлээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 582 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 105 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 54, Шаргад 2, Төгрөгт 3, Бугатад 23, Цээлд 3, Бигэрт 2, Хөхморьтод 1, Баян-Уулд 2, Даривд 4, Тонхилд 1, Тайширт 3, Чандманад 2, Эрдэнэд 2, Алтайд 1, Жаргаланд 1, Баянтооройд 1 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд 4717 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.
1473 days