ДАРХАН-УУЛ: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж далан, шуудууг цэвэрлэж байна
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хаврын их цэвэрлэгээний хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-аас Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 4100 метр үргэлжлэх үерийн далан шуудууг цэвэрлэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс далан, шуудууг ус чөлөөтэй нэвтрүүлэхэд анхаарч жил бүр цэвэрлэдэг.
80 days