ДАРХАН-УУЛ: Од сургууль Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын танхимтай боллоо
Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчид тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцах, сургалтад
хамрагдах хөгжих боломжийг нээж Од сургуулийн хичээлийн Б байранд “Хүүхэд
хөгжил хамгаалал, сургалтын танхим”-ыг тохижуулж хүлээлгэн өглөө. Тус танхимыг Дархан сумын Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын
байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах зорилтын хүрээнд хийсэн
байна.
186 days