Танин мэдэхүйн мэдээллийн танхимыг анхны байгаль хамгаалагчаар овогложээ
Дундговь /МОНЦАМЭ/. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сургалт мэдээллийн танхимаа Их газрын чулууны анхны байгаль хамгаалагч Ж.Цэмбэлдоржийн нэрэмжит болгон нээжээ. Байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа цуглуулсан байгалийн үзмэрүүдийг нь дэлгэж, олон жилийн турш судалж ажигласан ургамал, ан амьтны мэдээлэл, ном товхимол, ажил хөдөлмөрийн нь намтар түүхийг танилцуулсан байна. Энэ танхимыг цаашид танин мэдэхүйн мэдээллээр баяжуулж, иргэд олон нийт, Дундговьд ирсэн хэн бүхний зорин ирдэг төв болгоно гэж байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Р. Баттүвшин хэллээ.
2819 days