ДАРХАН-УУЛ: Шарын гол сумын хоёр сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн автобус хүлээлгэн өглөө
Дархан, 2025 оны есдүгээр
сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн
засаг дарга Б.Азжаргал, Боловсролын газрын дарга Л.Буянтогтох нар Шарын гол
суманд ажиллалаа. Ерөнхий боловсролын хоёр сургуульд хоол үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардлагатай дагалдах зүйлийг хичээлийн шинэ жилийн
өмнө хүлээлгэн өгсөн бол энэ удаад ширээ, сандал, хүүхдийн автобус хүлээлгэн өгөв.
7 days