АРХАНГАЙ: Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулах ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг сэргээжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт 1999 оноос хойш алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуй нэгжийн ашиглалтын 12, хайгуулын 1 тусгай зөвшөөрлийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ашигт малтмалын тухай” хуулийн 56-р зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын багийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр цуцалж, алт олборлох үйл ажиллагааг зогсоон, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлсэн.
72 days