БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сум гал түймэр унтраах автомашинтай боллоо
2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүрээнд Монгол Улсын дөрвөн аймагт гал түймэр унтраах автомашиныг дахин ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд Япон улсад ашиглагдаж байсан гал унтраах дөрвөн машиныг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Дундговь аймгийн Хул, Завхан аймгийн Отгон, Ховд аймгийн Үенч, Мянгад суманд ОБЕГ-аас хуваарилан хүргүүлжээ.
136 days