Баянхонгор аймгийн Музей 10 мянга гаруй үзмэртэй
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Музей анх 1949 оны 4 дүгээр сарын 16-нд аймгийн Бага хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаар тогтоолоор нэг гэрт 10-аад үзмэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өдгөө Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей гэсэн хоёр салбартай 10 мянга гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, 15 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
1652 days