“Бэлэн бай” сургалтын уралдааны шилдгүүд тодорчээ
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Онцгой
байдлын ерөнхий газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Гамшгийн
эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх
хүрээнд иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох
зорилгоор “Бэлэн бай” сургалтын үндэсний болон орон нутгийн түвшинд бэлтгэгдсэн
сургагч багш нарыг идэвхжүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг улсын хэмжээнд
зохион байгуулсан ажээ.
2333 days