Дархан-Уул аймагт коронавирусний 7 тохиолдол бүртгэгдлээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-ны өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид
Хужирт” рашаан сувилалаас ирсэн 10 хүний нэг нь хүүхэд аж. Нийт 9 хүнд
коронавирусний шинжилгээ хийхэд 5 иргэний хариу эерэг гарсан. Харин гуравдугаар
сарын 12, 13, 17-ны өдөр тус сувилалд амарч, эмчлүүлсэн 7 иргэнд шинжилгээ
хийхэд 12-ны өдөр ирсэн гэр бүлийн хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарч хоёр
өдрийн шинжилгээгээр долоон тохиолдол бүртгэгдлээ.
1599 days