ОРХОН: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа холбоо, зорилго, зорилтыг сурталчлан таниулах сургалт хийв
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын уялдаа холбоо, зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалт болов. Сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.
93 days