Талын-Уул багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрлээ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сумын хамгийн алслагдсан хэсэг Талын-Уул багт 140 сая төгрөгөөр үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэв. Тариалангийн талбай, малын бэлчээрээс хот сууринд суугаа ахан дүүс, хилийн чанадад суугаа нэгэнтэйгээ үүрэн холбоогоор холбогдох боломжтой болов.
2852 days