Зорилтот бүлгийнхэнд зориулсан урьдчилан сэргийлэх, үзлэг, оношилгоо хийж эхэллээ
Ховд /МОНЦАМЭ/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны тавдугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор "Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах журам" баталсан билээ. Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцахаар боллоо.
2375 days