ХӨВСГӨЛ: Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Мөрөн сум болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт 2025 оны 9 дүгээр сарын 4-11-ний өдрийг хүртэл хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
17 hours