“Говийн чоно 2017”-г зохион байгуулах ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Говийн чоно 2017”г зохион байгуулах ажлын хэсэг Өмнөговьд ажиллаж байна.
ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг тавдугаар сарын нэгнээс тавны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.
Тус ажлын хэсгийнхэн бэлтгэл ажилтай танилцан мал эмнэлэг, хүн эмнэлэг хээрийн байруудыг хэрхэн бэлтгэсэн, дадлага сургуулилтыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай тус ажлын хэсэг биечлэн танилцаж, заавар зөвлөгөө өглөө.
2940 days