Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-16 13:48:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт орон нутгийн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр Баян-Өндөр сумын  гэр хорооллын сургууль цэцэрлэгүүдийн ойр орчмын авто замуудыг засч, тэмдэг, тэмдэглэгээ хийлээ.
Тус ажлыг Хотын Захирагчийн Алба, Хот Байгуулалт Барилга Захиалагчийн Алба, Цагдаагийн газар хамтран зам тээврийн ослоос  хүүхэд, багачуудыг урьдчилан сэргийлэх зорилгоор хийжээ.
Уг ажлын хүрээнд зайлшгүй шаардлагатай найман багийн 11 сургууль, цэцэрлэг орчмын  явган хүний 18 гарц, хурд сааруулагчийг 10-аар нэмэн, хуучирч бүдгэрсэн явган хүний 25 гарцын цагаан зураасыг тодруулж, замын тэмдэглэгээг шинээр хийж байршуулжээ. 
Мөн Булаг багийн 18 дугаар  цэцэрлэгийн урд талын замын хурд сааруулагчийг гэрэл ойлгогчтой зориулалтын будгаар будаж, явган хүний  гарц нэмсэн бол Цагаанчулуут багийн 26 дугаар  цэцэрлэгийн баруун талын шулуун зам дээр шинээр хурд сааруулагч байрлуулж, тэмдэгжүүлэн, явган хүний гарц нэмжээ. Учир нь дээрх сургууль, цэцэрлэг авто замтай нэн ойр юм.
 Б.Оюун-Эрдэнэ
 

Related news