100-аад иргэнд нүдний хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:45:00

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Солонгос улсын “VISION CARЕ” сайн дурын байгууллагын эмч нар ажиллаж байна.

Тус сайн дурын байгууллагаас жил бүр хөгжил буурай орнуудаар явж 1000 орчим хүнд үзлэг хийж 100 орчим хүнд хагалгаа хийдэг бөгөөд энэ удаад Хөвсгөл аймгийн 100-аад хүнд хагалгаа хийжээ.

Солонгос Монголын хамтарсан энэхүү сайн дурын ажилд Монголын нүдний эмч нар сэтгэл зүрхээрээ хамтарч ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос нүдний 2 эмч сувилагч, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нар ч хамтран ажиллажээ.

Б.Гантуяа

Related news
Comments