Ирэх онд 668 өрхөд 33,4 га газар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:39:05

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанаар газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний  хэрэгжилт 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцжээ. 

Ирэх онд иргэн аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлалын худалдаа үйлчилгээний чиглэлээр 9 байршилд 12,1 га, иргэн  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 668 өрхөд 33,4 га газар олгохоор баталжээ. Гэхдээ өрхийн хэрэглээний газрыг олгохдоо иргэдээс шинээр өргөдөл авахгүй эхний ээлжинд нөөцөд байгаа иргэдэд олгох гэнэ.

Б.Гантуяа

 

Related news