Нуурын мөс цөмөрснөөс хоёр иргэн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 11:54:47

Ховд аймгийн Дөргөн сумын нутагт Хар ус нуурын мөсөн дээгүүр машинтайгаа явж байгаад цөмөрч хоёр иргэн нас барсан хэрэг даваа гарагт гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчид ажиллан нэгнийх нь цогцсыг нуурын уснаас гаргасан бол нэг нь нуурын эрэг орчим осгож нас барсан байсныг олжээ.

Тэд 25-29 настай залуус байжээ. 

А.Бямбасүрэн

Related news