Шинээр үүссэн хороололд нийтийн тээврийн автобус зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-16 20:02:04
oyuka_hu@yahoo.com

Иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн тээврийн 10 чиглэлд 32 зогсоолыг шинээр бий болголоо. Үүнд алслагдсан болон шинээр үүссэн хороолол руу маршрут баталсан байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын хэлтэс, “Залуус” орон сууцны хороолол,”Эрдэнэт медикал” олон улсын оношилгооны төв нь Орхон аймгийн хамгийн хойд хэсэгт байрладаг юм. Энэ хэсэгт нийтийн тээврийн автобус зорчдоггүй тул иргэд такси хөлсөлдөг юм. Ийм шалтгаанаас болж 10 чиглэлд эцсийн болон эхний зогсоолыг баталж ээлжийн диспетчер ажиллуулахаар боллоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг “Урт цагааны зогсоол”-ыг PC MALL худалдааны төвийн урд, “Баян” худалдааны төвийн урдах зогсоолыг “Даниста” төвийн урд руу нүүлгэлээ. Үүнээс гадна “Дэнж” хороолол руу явдаг маршрутыг 6-2 дугаар байрны урдаас явуулахаар зохицуулжээ. Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээнд долоон аж ахуйн нэгжийн 700 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news