Д.Ононгийн хурдан удмын морьдоор Хөвсгөлийн хүлгүүд цус сэлбэнэ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 10:32:49

“Хөвсгөл хөгжил" сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн адуун сүргийн үүлдэр угшилыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хурдан угшилын үрээнүүдийг хоймор нутгийн 24 сумын уяачдад гардуулж цус сэлбэхээр боллоо.

Төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт, нутгийн иргэдийн сайн сайнхы төлөө гэсэн сэтгэл зүрхээр үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатарт Тод манлай уяач өөрийн унаган адуунаасаа 25 үрээ бэлэглэсэнийг сум бүрт хүргэж байгаа бөгөөд хурдан хүлгүүдийг гардуулах ёслолын ажиллагаа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд боллоо.

Тус үйл ажиллагаанд санаачлагч Л.Мөнхбаатар, Тод манлай уяач Д.Онон нар оролцож сум бүрийн уяачдад унаган хүлгээ гардуулан удахгүй улсад нутгаа дуурсгасан олон хурдан буянтай болохыг ерөөж байлаа. 

 Б.Гантуяа

Related news