“Их модун” компани ажилчдынхаа цалинг олгохгүй хохироож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМонгол зам группын салбар “Их Модун” ХХК Баянхонгор аймгийн төвд “Амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн” барих ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн. Гэтэл тус компанид орон нутгаас ажилласан 60 гаруй ажилчид одоо хүртэл гар дээрээ нэг ч төгрөг аваагүй байна.
Хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй хохирч байгаа аргаа барсан ажилчид тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгохоо мэдэгдээд байгаа ажээ.
Эдгээр иргэн “Их Модун” ХХК-тай өдрийн 20.000 төгрөгийн цалинтай ажиллахаар гэрээ байгуулж, 8:00-19:30 гэсэн цагийн хуваариар ажилласан байна. Ажилчид аймгийн МХГ-т хандаж тус компанийг санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар цалин хөлсөө өгөхгүй байна хэмээн энэ оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл өгсөн байна. Харин захиалагч тал болох Баянхонгор аймгийн зүгээс “Их Модун” ХХК-тай Орон нутгийн хөгжлийн сангаас 247.0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ хийж, санхүүжилтээ бүрэн олгосон болохоо албан ёсоор мэдэгджээ.
Б.Мөнхзул