Монголын унаган хүү Казакстанд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 08:36:05

Казахстан Улсад зохиогдсон «Казахстаны дуу хоолой» дуучдын уралданд Х.Муратбек нэртэй залуу дуучин тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр 1992 онд Баяннуур суманд мэндлээд эцэг эхтэйгээ хамт Акмола мужид шилжин суурьшсан, одоо Астанад “Шабыт” урлагийн их сургуульд суралцаж байна. Сэтгүүлчид түүний эцэг Х.Хайролдатай утсаар холбоо барин ярилцахад, «Төрсөн нутаг ус, газар шорооных нь буян гэж бэлэгшээж байна. Миний өвөг эцэг алдарт домборчин Хытайбай гэдэг хүн, эцэг Хауан сайн дуулдаг байлаа. Муратбекийн эцэг Коянды тосгонд биологийн багшаар, эх нь математикийн багшаар ажиллаж байна» гэж сэтгэгдлээ ярилаа.         

 Ш.Айзаря

 

 

Related news