"Шинэ жил" сэдэвт ажиллагаа эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 14:33:44

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар «Шинэ жил» сэдэвт арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ. Энэ бол хуучин оныг үдэж гаргах баяр эхэлсэн тул шинэ онтой золгох хүртэл нийгмийн амгалан тайван байдлыг сахихад чиглэж байна.

Цагдаагийн хошууч Ж.Жанболат энэ тухай хийсэн мэдээлэлдээ, Өнгөрсөн 11 сарын хугацаанд манай байгууллага иргэдээс 2627 өргөдөл гомдол хүлээн авч барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 447-гоор бага. Мөн гэмт хэрэг 5,3 хувиар буурлаа. Замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил буурлаа. Гарсан гэмт хэргийн дийлэнхийг хүндэвтэр хэрэг эзэлж байна. Зөрчил гаргасан 6347 хүн 61 сая төгрөгөөр торгуулж, согтуугаар машин жолоодож явсан 227 хүн техник жолоодох эрхээ хасууллаа. Бусдын эд хөрөнгө болон мал хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай боллоо. Шинэ жилийн баяраар согтууруулах ундааг 22 цагаас хойш зарах, түүнийг хэтрүүлж хэрэглэх, гэр орон, эд хөрөнгөө эзгүй орхихоос болгоомжлон сонор сэрэмжтэй байхыг нийт иргэдэд анхааруулж байна гэв.

Ш.Айзаря

Related news