Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 200 клуб ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 08:49:10

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн сурталчлах арга хэмжээнд нийт 5300 гаруй хүн хамрагджээ.

Сэлэнгэ аймагт бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийг турших ажлыг Сүхбаатар сумын Улсын тэргүүний үндэсний лаборатори 4-р сургууль эхлүүлээд байгаа юм. Түүнчлэн өнгөрөгч онд "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 375 төрлийн секц, дугуйланд 655 багш, давхардсан тоогоор 24218 суралцагч хичээллэж байгаа аж. Мөн аймгийн төрийн өмчит 32 цэцэрлэгт 95 төрлийн дугуйлан хичээллэж, 6500 хүүхэд, 150 багш тус тус хамрагдлаа. Өнөөдрийн байдлаар тус аймагт  хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 200 клуб ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг   

Related news