"Допингийн эсрэг" агентлагаас хориотой эмийн жагсаалт гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-07 12:27:52

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /ДДЭА/-аас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангилалын жагсаалт шинэчлэгдэн батлагдсан байна.

ДДЭА-аас баталсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангиллын даавар ба бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамирчдын зүрх судасны системийн өвчлөл болон бодисын солилцоонд нөлөөлдөг Мельдони /мельдониум/ гэх эмийн бодис нь бүх цаг үед /тэмцээний болон тэмцээний бус үед/ хориглов.

Дээрх үйлчлэгч эмийн бодис нь: 1. Милдронат /гриндекс-словак/ 2. Кардионат /стада-нижфарм-ОХУ/ 3. Рипронат /ротафарм-Англи/ эмүүдийн найрлаганд орсон байдаг. Иймд уг эмүүдийг хэрэглэхгүй байхыг тамирчдад анхааруулжээ. Энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн спортын анагаах ухааны эмч нар сургалт зөвлөгөө зохион байгуулахад бэлэн байгаа хэмээн тус төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, их эмч Ч.Насанбат мэдээлж байна.

Д.Өлзий

Related news